Нүүр хуудас Танин мэдэхүй Хууль Хууль УСНЫ ТУХАЙ ХУУЛЬ

УСНЫ ТУХАЙ ХУУЛЬ

И-мэйл Хэвлэх
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь усыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Усны тухай хууль тогтоомж
Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
З дугаар зүйл.Усны нөөцийн сан, менежемент
1.Усны нөөцийн сан нь Монгол Улсын хилийн доторхи гадаргын болон газрын доорх ус, рашаан /цаашид "ус" гэх/-аас бүрдэнэ.
2.Байгаль дахь усны тэнцэлийг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд байгалиас авч болох усны дээд хэмжээгээр ашиглах боломжит усны нөөцийг тодорхойлоно.
3.Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт усны бүрэлдэн бий болох, хувьсан өөрчлөгдөх үй тогтлыг нь үндэслэн усны нөөц, үүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээ тогтоох ажлыг тухайн шатны Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
Аймаг нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гол горхи, булаг шанд, худаг цооногийн тоог тогтоох ажлыг тухайн шатны Засаг дарга орон нутгийн санхүүжилтээр явуулж,усны нөөцийн сангийн бүртгэл хөтлөнө.
4 дүгээр зүйл.Усны эрэл, хайгуул, судалгаа
1.Усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг эрэл, хайгуул, судалгаагаар тогтооно.
2.Улсын зэрэглэлтэй хотын Нийслэл болон бүсийн төвийн төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрийн нөөцийн эрэл, болон усны томоохон барилга байгууламжийн хайгуул, судалгааны ажлыг улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр, бусад хот, тосгоны ус хангамж, бэлчээр усжуулалтын усны эх үүсвэрийн нөөцийн эрэл, хайгуул, судалгааны ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлнэ.
З.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах усны нөөцийн хайгуул, судалгааны ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
4.Улсын зэрэглэлтэй хотын төвлөрсөн усан хангамжийн усны эх үүсвэрийн эрэл, хайгуул, судалгааны ажлын захиалгыг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн байгууллагад өгнө.
Билчээр усжуулалтын болон, услалтын системийн ус хангамжийн эх үүсвэрийн эрэл хайгуул судалгааны ажлыг Аймаг, нйислэлийн Засаг даргын саналыг үндэслэн Хөдөө аж ахуйн эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нийслэл хот, бүсийн болон аймгийн төвийн төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрийн эрэл хайгуул судалгааны ажлыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хариуцан мэрэгжилийн байгууллагуудаар гүйцэтгүүлнэ.
Эрэл хайгуул судалгаа явуулсан мэрэгжлийн байгууллага усны нөөц, түүнээс ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээг тогтоосон тухай тайланг Улсын усны мэдээллийн өв сан болон аймаг нийслэлийн усны мэдээллийн дэд санд тогтоосон журмын дагуу хүлээлгэн өгнө.
5.Усны нөөцийн эрэл, хайгуул, судалгааг мэргэжлийн байгууллага Газрын хэвлийн тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
5 дугаар зүйл.Усны хяналт-шинжилгээний сүлжээ
1.Усны хяналт-шинжилгээний сүлжээ нь усны нөөц, чанарын өөрчлөлтийг тогтоох байнгын ажиллагаатай өртөө, харуулаас бүрдэнэ.
2.Усны хяналт-шинжилгээний өртөө, харуулын тоо, байршил, шинжилгээ, хэмжилт хийх багаж хэрэгслийн төрөл болон арга зүй, хөтөлбөрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож мэргэжлийн удирдлагаар хангана.
З.Усны хяналт-шинжилгээний сүлжээг тоноглох, багаж хэрэгслээр хангах зардлыг улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр, сүлжээг ажиллуулах зардлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлнэ.
6 дугаар зүйл.Усны мэдээллийн сан
1.Усны мэдээллийн сан нь ус хуримтлуулах талбай, усны нөөц, чанар, тэдгээрийн өөрчлөлт, ус ашиглалтын болон хаягдал ус зайлуулахтай холбогдсон хэмжилт, ажиглалт, судалгааны тайлан, мэдээ, баримтаас бүрдэнэ.
2.Усны мэдээллийн сан дараахь үзүүлэлтээс бүрдэнэ:
1/усны нөөц, чанарын тоо бүртгэл;
2/усны ай сав, аймаг, нийслэлийн байгалийн усны тэнцэл;
З/усны ай сав, аймаг, нийслэлийн аж ахуйн усны тэнцэл;
4/ус ашиглалт, хаягдал ус зайлуулалтын бүртгэл;
5/шаардлагатай бусад мэдээлэл.
2.Усны мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг
хамгаалах тухай хуулиар зохицуулна.
7 дугаар зүйл.Усны тоо бүртгэл
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд усны эх үүсвэрийн тоо, усны нөөц, чанар, ашиглагчдад гэрээний дагуу хуваарилсан усны хэмжээ, хаягдал усны хэмжээ,найрлагын тоо бүртгэлийг зохих шатны Засаг даргын шийдвэрээр жил бүр орон нутгийн төсвийн хөрөнгөөр, улсын хэмжээнд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 жил тутам улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллага явуулна.
2.Усны тоо бүртгэл явуулах журмыг Засгийн газар тогтооно.
З.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны тоо бүртгэл явуулахтай холбогдуулж эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж, шаардагдах мэдээг өгөх үүрэгтэй.
4. Усны тоо бүртгэлтэй холбогдсон бүх шатны мэдээллийн үнэн зөвийг тайлан гаргагч хариуцна.
8 дугаар зүйл.Ус ашиглалтыг зохицуулах Усны бодлогын зохицуулалт
1.Усны нөөц нь бүрэн нөхөгдөн сэргэдэг бүс нутагт усыг бүх төрлийн зориулалтаар ашиглаж болно.
2.Усны нөөц нь бүрэн нөхөгдөн сэргэдэггүй бүс нутагт хүн амын унд, ахуйн хэрэгцээ болон бэлчээрийн мал услахаас бусад зориулалтын ус ашиглалтыг аймаг,нийслэлийн буюу сум, дүүргийн Засаг дарга хязгаарлаж болно.
З. Зуугаас дээш ам километр талбай бүхий усан сан байгуулах асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
4.Засгийн газрын эрх үүрэг
а. Усны эрэл хайгуул, судалгаатай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийг зохин байгуулах
б. Усыг ай сав, сав нутаг, эдийн засгийн бүсчилэлээр судлах, усны талбарын талаар баримтлах төрийн бодлогыг тодорхойлох
г. Томоохон гол мөрний урсацын тохируулга, шилжүүлэн урсгах асуудлыг шийдвэрлэх
д. Голуудын сав газар буюу томоохон хотуудын ус хангамжийн эх үүсвэрийн ойролцоо химийн бохирдол бий болгож болзошгүй үйлдвэр
байгуулахыг Аймаг, нийслэлийн ИТХ-н санал, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн
шийдвэрлэх
4.Усны нөөцийн зарим хэсгийг нэг нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэн урсгах, томоохон гол, мөрөнд урсацын тохируулга хийх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын санал, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
9 дүгээр зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усыгхамгаалах, зохистой ашиглах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/усны нөөцийн улсын тоо бүртгэл хөтлөх;
2/ус ашиглалт, хаягдал ус зайлуулалт, усны бохирдлын тайлан, мэдээг жил бүр нэгтгэн дүгнэх;
З/ус хэрэглээний хэмжээ, хэмнэлтийн бодлого , стандартыг боловсруулах;
4/усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх,
түүний улмаас байгальд учирсан уршгийг арилгах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах ;
5/хаягдал ус зайлуулах цэг тогтоох журмыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран баталж мөрдүүлэх;
6/аймаг дамжин урсдаг гол, мөрний усны ашиглалтыг зохицуулах.
7.Усны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, усны хайгуул судалгааг тодорхойлж мэдээллийг нэгтгэн боловсруулах, газрын доорхи усны ашиглалтын лиценз олгох, бүртгэх
8. хамгаалалтын бүсэд ашигт магтмал болон элс хайрга олборлох, уулын үйлдвэрийн туслах чанарын байгууламж барих тэдгээрийн ус ашиглалт,төлбөрийн журмыг тогтоох
9.Гадаргын болон газрын доорхи усыг төвлөрсөн болон, хөдөө аж ахуйн усан хангамжийн чиглэлээр эрж хайх, судлах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжилтйг зохион байгуулах
10.Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг ШУА-тай хамтарч тогтоож байх
11.. Нуур, гол загас болон усны биетний аж ахуй эрхлэх, түүнчлэн нуур, голыг түрээслүүлэх, эзэмшүүлэх асуудлыг төрийн захиргааны төв байгууллага, аймаг орон нутгийн удирдлагатай хамтран тендер зарлан шийдвэрлэнэ
10 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
Аймаг, нийслэлийн Засаг дарга усыг хамгаалах, зохистой ашиглах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нутаг дэвсгэртээ ус хуримтлуулах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, чанарыг нь хамгаалах, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;
2/сум дундын болон дүүрэг дундын ус ашиглалт, хуваарилалтыг зохицуулах;
3/усны нөөц хомсдох, чанар нь алдагдах, бохирдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
4/хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны болон ахуйн хэрэгцээний усаар хангах арга хэмжээ авах.
11 дүгээр зүйл.Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх Сум, дүүргийн Засаг дарга усыг хамгаалах, зохистой ашиглах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нутаг дэвсгэртээ ус хуримтлуулах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, чанарыг нь хамгаалах, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;
2/нутаг дэвсгэртээ усны нөөцийн хуваарилалтыг зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад усыг гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах;
3/тогтоосон журмын дагуу хаягдал ус зайлуулах цэгийг мэргэжлийн байгууллагатай хамтран тогтоох;
4/усны нөөц хомсдох, гол, горхи, нуур, булаг, шанд, худгийн ус ширгэх, бохирдох тохиолдолд тэдгээрийг нөхөн сэргээх, ус хуримтлуулах, гол, горхи, булаг, шандын эхийг тохижуулах, ойжуулах, ургамалжуулах;
5/нутаг дэвсгэрийнхээ хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усны эх үүсвэрээр хангах арга хэмжээ авах;
6/төрийн өмчийн усны барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих,
засвар үйлчилгээ хийх, өргөтгөх ажлыг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн
хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх;
7/усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг
сурталчилах.
12 дугаар зүйл.Баг, хорооны Засаг даргын бүрэн
бүрэн эрх
Баг, хорооны Засаг дарга усыг хамгаалах, зохистой ашиглах талаар дараахь
бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/усыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх тухай хууль тогтоомж,
эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ хангуулах;
2/гол, горхи, булаг, шандын эхийг тохижуулах, мод, суулгац тарих,
ургамалжуулах, ундаргыг нэмэгдүүлэх, ширгэх, бохирдохоос хамгаалах арга хэмжээнд
иргэдийг татан оролцуулж хэрэгжүүлэх;
3/нутаг дэвсгэртээ нийтийн ашиглалтын усны ашиглалт, хамгаалалт, ариун
цэврийн нөхцөлийг хангуулах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Усыг хамгаалах, нөхөн сэргээх
13 дугаар зүйл.Усны нөөц, чанарыг хамгаалах
1.Усны тухайн эх үүсвэрийн нөөцийг ашиглахдаа байгаль орчны тэнцлийг
хангахад шаардагдах хэмжээний усыг байгальд заавал үлдээнэ.
2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал экологийн онцгой
ач холбогдол бүхий гол, нуур, рашаан, булаг, шандыг орон нутгийн хамгаалалтад авч
болно.
З.Усны эх үүсвэр аж ахуйн үйл ажиллагааны нөлөөллийн улмаас хомсдож
бохирдохоос хамгаалах зорилгоор байгуулах хамгаалалтын бүсийн заагийг газрын хөрс,
чулуулгын тогтоцыг харгалзан гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн
аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тогтооно.
4.Төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрийн орчимд 100 метрээс доошгүй зайд
эрүүл ахуйн бүс тогтооно.
5.Хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг байгаль орчны болон эрүүл
мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
6
6.Ус ашиглах технологи нь олон улсын жишиг болон улсын стандартад тохирохгүй
үйлдвэр, үйлчилгээний газар, аж ахуйн нэгжийг байгуулах, ажиллуулахыг хориглоно.
14 дүгээр зүйл.Усны нөөцийг хомсдохоос хамгаалах, хэмнэх
1.Сум, дүүргийн Засаг дарга усны байгалийн жамаар нөхөн сэргэх, цэвэрших
чадвар буурсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн
үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны хэмжээг шинэчлэн тогтоох, хэмнэлтийн
зарчмыг нэвтрүүлэх ус хуримтлуулах ажлыг зохион байгуулна.
2.Ус ашиглагч байгууллагууд усны хэмнэлттэй хэрэглээ хариуцсан менежер
ажиллуулах бөгөөд усны тухай хууль тогтоомж, усны барилга байгууламжийн техникийн
нөхцөл, ашиглалтын технологийн горимыг зөрчсөнөөс усны нөөц хомсдож, чанар нь
алдагдвал аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ус ашиглалтыг зогсоож,
цэвэршүүлэх, нөхөн сэргээх ажлыг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар
гүйцэтгүүлнэ.
З.Ойн тухай болон Байгалийн ургамлын тухай хуульд заасан хориотой зурваст
мод огтлох, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал ашиглах, усны эх үүсвэрийн
хамгаалалтын бүсэд батлагдсан зураг төсөл, зөвшөөрөлгүйгээр элс, хайрга авах, ашигт
малтмалын орд ашиглахыг хориглоно.
4.Барилга байгууламж барих явцад урсгал усны голдирлыг өөрчлөх зайлшгүй
шаардлага гарвал мэрэгжилийн байгууллагын дүгнэлт байгаль орчин эрхэлсэн төв
байгууллагын зөвшөөрлөөр түүнийг байгалийн төрхөд нь буцааж оруулах, засаж
тохижуулах арга авах гольдролыг өөрчлөх хэмжээний зардлыг ..зураг төсөлд тусгаж
хэрэгжүүлнэ.
5.Гол, мөрний урсацын усны байгалийн үндсэн голдирлыг өөрчлөхийг хориглоно.
Аж ахуйн зориулалтаар 3-с дээш жил голын голдиролыг өөрчилсөн цаашид хэвээр
үлдээх Зайлшгүй шаардлагатай тохиолдолд мэрэгжлийн байгууллагын дүгнэлтийг
үндэслэн усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэж
байна.
15 дугаар зүйл.Усыг бохирдохоос хамгаалах
1.Усны эх үүсвэр, голдирол, гуу жалга, сайр болон хамгаалалтын бүсэд хог
хаягдал, бохирдуулах бодис болон үйлдвэрийн хаягдал усыг / цэвэршүүлэлгүй /хаяхыг
хориглоно.
2. Гадагш урсацгүй нуур, усаэ сан, цөөрөм, ундны усны эх үүсвэрийн
хамгаалалтын бүсэд бүх төрлийн хаягдал ус зайлуулахыг хориглоно.
2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж дууссан цооногоо битүүмжлэн сум,
дүүргийн Засаг даргад хүлээлгэж өгнө.
3.Ашигт малтмал эрж хайх, олборлох явцад ус бүхий давхарга илэрвэл түүнийг
бохирдохоос хамгаалах арга хэмжээ авч зохих шатны Засаг даргад мэдэгдэн усны
мэдээллийн санд тусгуулна./ энэ заалтыг 1- бүлгийн 6-р зүйлд оруулах/
4.Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мал угаах болон хөдөө аж
ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэгийг усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн гадна
урсгалын доод талд нь байрлуулж бохир усыг ариутгаж зайлуулна.
5.Аж ахуйн нэгж, байгууллага болон хот, тосгон, бусад суурины оршин суугч иргэн
ахуйн бохир хаях цэгээ эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу доторлож тохижуулан ашиглана.
7
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Ус ашиглах
16 дугаар зүйл.Ус ашиглах зориулалт
1.Усыг дараахь зориулалтаар ашиглана:
1/ахуйн;
2/үйлдвэрлэлийн.
3. хөдөө аж ахуйн
2.Усыг орлого олох зорилгогүйгээр хүн амын унд, ахуйн хэрэгцээнд /болон
бэлчээрийн мал услахад -г хасах/ ашиглахыг ахуйн зориулалтаар ус ашиглах гэнэ.
3.Ус болон усан орчинг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд ашиглахыг
үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах гэнэ.
билчээрийн малыг услах болон усалгаатай газар тариаланд усыг
ашиглахыг хөдөө аж ахуйн зориулалтаар ус ашиглах гэнэ.
4.Унд ахуй зориулалтаар ашиглах усны эх үүсвэр нь Монгол улсын Ундны
усны стандартад шаардлагыг бүрэн хангасан байна.
5. Ундны усны стандартад заагдаагүй зарим химийн бодис илэрвэл
түүний зөвшөөрөгдөх дээд хэмжээг Улсыэн эрүүл ахуй, халдвар судлалын
хяналтын байгууллага тогтооно.
17 дугаар зүйл.Ус ашиглах
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад
гэрээ байгуулна.
2.Ус ашиглах гэрээг 40 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болох бөгөөд түүнийг
нэг удаад сунгах хугацаа 20 жилээс илүүгүй байна.
3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны эх үүсвэрийг гэрээний үндсэн дээр
дундаа ашиглаж болно.
4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа сум, дүүрэгтээ, газар эзэмшигч
өөрийн эзэмшлийн газар дахь усыг үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн зориулалтаар
ашиглах давуу эрхтэй боловч энэ нь бусдын ус ашиглах эрхийг хязгаарлах үндэслэл
болохгүй.
.
18 дугаар зүйл.Ус ашиглах тухай хүсэлт гаргах
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах
тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад гаргана.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:
1/ашиглах усны эх үүсвэр, түүний байршлыг харуулсан зураг;
2/ус ашиглах хэмжээ, хугацаа;
3/байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
4/усны барилга байгууламжийн зураг төсөл;
8
5/үйлдвэрлэлийн хүч чадал, техник-эдийн засгийн үндсэн үзүүлэлт.
19 дүгээр зүйл. Ус ашиглах зөвшөөрөл олгох
1.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан
зүйлийг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн
зориулалтаар ус ашиглуулах эсэх тухай шийдвэр гаргана.
2.Үйлдвэрлэлийн зориулалтаар усны нэг эх үүсвэрийг ашиглахаар хоёр буюу
түүнээс дээш этгээд хүсэлт гаргавал сум, дүүргийн Засаг дарга хүсэлт гаргагчийн оршин
суугаа /оршин байгаа/ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, ус
ашиглалтын зориулалт, ус ашиглалтын эдийн засгийн үр ашиг, байгаль орчинд болон
усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, төлбөрийн чадвар зэрэг нөхцлийг харгалзан сонголт
хийнэ.
3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төвлөрсөн ус хангамжийн шугам сүлжээнээс
үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглуулах, ариутгах татуургын төвлөрсөн
сүлжээнд бохир ус нийлүүлэх зөвшөөрлийг мэрэгжлийн байгууллагын
дүгнэлтийг үндэслэн бохир ус нийлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга
олгоно.
4.Улсын болон бүс нутгийн онцгой ач холбогдол бүхий томоохон үйлдвэр, аж
ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглуулах тухай шийдвэрийг аймаг,
нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, байгаль орчны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар гаргана.
5. Газрын доорхи усыг ашиглах лиценз олгох бүртгэх ажлыг усны асуудал
эрхэлсэн төрийн төв байгууллага хариуцна
20 дугаар зүйл.Ус ашиглах гэрээ байгуулах
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглуулах тухай Засаг даргын
шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн усны мэргэжлийн байгууллагатай
үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн зориулалтаар ус ашиглах гэрээ байгуулна.
2.Ус ашиглах гэрээнд дараахь зүйлийг тусгана:
1/ус ашиглах үндэслэл /зохих шийдвэр/;
2/ус ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа;
3/усны эх үүсвэрийн байршил, барилга байгууламжийн зураг төсөл;
4/хаях усны хэмжээ, цэвэршүүлэх технологи, цэвэрлэгээний түвшин;
5/усны төлөв байдал, чанарын найрлага;
6/усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах арга хэмжээ, түүнд
зарцуулах хөрөнгийн хэмжээ;
7/гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага;
8/шаардлагатай бусад зүйл.
21 дүгээр зүйл.Үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглахад
тавих үндсэн шаардлага
1.Үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
9
дараахь шаардлагыг биелүүлнэ:
1/ус ашиглалтын технологийн шаардлагын дагуу бохир ус цэвэршүүлэх
барилга байгууламжтай байх;
2/ус ашиглалтын технологийн дагуу цэвэршүүлэх барилга байгууламжтай
байх шаардлагагүй аж ахуйн нэгж, байгууллага хаягдал усаа зайлуулах цэг тогтоолгож
тээвэрлэн хаях;
3/усыг дахин ашиглах, хэмнэлттэй зарцуулах технологи хэрэглэх;
4/усны нөөц нь бүрэн нөхөгдөн сэргэдэггүй газар нутагт ус ашигласны
төлбөрийн 1О-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг мод, ургамал тарих
зэрэг усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэх арга хэмжээнд зарцуулах.
2.Цэвэр болон хаягдал усны тоолуургүй үйлдвэр, аж ахуйн нэгжид ус ашигласны
төлбөрийн хэмжээг ус ашиглах тоног төхөөрөмж, барилга байгууламжийн хүч чадал буюу
нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэм хэмжээг үндэслэн тогтооно.
3.Улсын зэрэглэлтэй хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээг
шинэчлэх, өргөтгөхөд түүнээс үйлдвэрлэлийн зориулалттай усны эх үүсвэр, шугам
сүлжээг тусгаарлана.
4.Загас хамгаалах байгууламжгүй болон газрын хөрсийг намагжих, давсжих,
эвдрэхэд хүргэхээр усны барилга байгууламж, усан сан, далан, суваг, нуур, цөөрөм
байгуулах, ашиглахыг хориглоно.
Хөдөө аж ахуй зориулалтаар ус ашиглахад тавих шаардлага
22 дугаар зүйл.Ус ашиглагчийн эрх, үүрэг
1.Гэрээний дагуу ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь
эрхтэй байна:
1/усыг гэрээнд заасан хэмжээ, зориулалтаар ашиглах;
2/хууль тогтоомж болон ус ашиглах гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж
байсан бол гэрээний хугацаа дууссан тохиолдолд усыг үргэлжлүүлэн ашиглахаар гэрээг
сунгуулах.
2.Гэрээний дагуу ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь
үүрэгтэй байна:
1/усны нөөц, чанарыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх тухай
хууль тогтоомж, гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;
2/ашиглаж буй усны нөөц, чанарыг хамгаалах арга хэмжээг жил бүр
төлөвлөн өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх;
3/ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөх;
10
4/ашигласан болон хаягдал усны бүртгэл тайлан хөтөлж сум, дүүргийн
Засаг даргад тогтоосон хугацаанд өгөх;
5/урсгалын дээд талд орших ус ашиглагч нь усны байгалийн тэнцэл,
чанарыг өөрчлөхгүй байх;
6/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний нөхцлийн
дагуу тэдгээрийг чанарын баталгаатай усаар хангах;
7/ус татах болон бохир ус цэвэршүүлэх барилга байгууламжийг хэвийн
ажиллагаатай байлгаж, засвар үйлчилгээг хугацаанд нь хийх.
8. Ус хэрэглэгч ба ашиглагч нь ус бохирдуулсан, хомсдуулсан тохиолдолд учруулсан үр
дагаварын хохиролыг бүрэн хариуцна
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл
23 дугаар зүйл.Усны барилга байгууламж
1. Усны барилга байгууламж өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
нийтийн гэрээний нөхцлөөр бусдын усны хэрэгцээг хангах үүрэгтэй бөгөөд гэрээний
үүргээ биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэн, аж ахуйн нэгж,
байгуулгад уст цэг бүхий газар эзэмшүүлсэн буюу ашиглуулсан гэрээг цуцалж болно.
2.Хүн амын төвлөрсөн усан хангамжийн зориулалттай усны барилга байгууламж
төрийн өмчид байна.
3.Усалгааны барилга байгууламж, билчээрийн худгуудыг иргэн аж ахуйн
нэгж байгууллагын хүсэлтийн дагуу хувьчилж, гэрээний үндсэн дээр
хугацаатайгаар эзэмшүүлж болно.
24 дүгээр зүйл.Улсын хилийн ус ашиглалтыг
зохицуулах
Монгол Улсын хилийн ус ашиглалтыг Монгол Улсын олон улсын гэрээ, Хилийн
тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна.
25 дугаар зүйл.Усны хөнөөлөөс сэргийлэх
1.Усны үерт автах, тошин үүсэх, цөн түрэх, усны барилга байгууламж, эрэг
голдирол эвдрэх, газрын хөрс намагжих, давсжих, газрын доорхи усны түвшин дээшлэх
зэрэг усны хөнөөлөөс сэргийлэх арга хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга
зохион байгуулна.
2.Усны үерийн аюулын үед яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөнөөлийг
арилгах ажлыг Иргэний хамгаалалтын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн
дагуу хэрэгжүүлнэ.
26 дугаар зүйл.Ус ашигласны төлбөр
1.Үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн зориулалтаар ус ашиглагч иргэн, аж
ахуйн нэгж, байгууллага төлбөр төлнө.
2.Ус ашигласны төлбөрийн дээд, доод хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
журмыг хуулиар тогтооно.
11
З.Ус ашигласны төлбөр, нөхөн төлбөрийн орлогын тодорхой хувийг усны нөөц,
чанарыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна.
27 дугаар зүйл.Усыг хамгаалах, нөхөн сэргээх, хэмнэлттэй технологи
нэвтрүүлэх ажлыг
урамшуулах
Засаг дарга орон нутгийн төсөвт орсон усны нөхөн төлбөрийн орлогыг учирсан
хохирлыг арилгахад зарцуулахаас гадна усны нөөц, чанарыг хамгаалах арга хэмжээг
өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн, байгаль орчинд ивээлтэй , хэмнэлттэй технологи
хэрэглэж байгаа ус ашиглагчийг урамшуулахад зориулан зарцуулна.
28 дугаар зүйл.Усны тухай хууль тогтоомж зөрчигчид
хүлээлгэх хариуцлага
1.Шүүгч буюу байгаль орчны байцаагч усны тухай хууль тогтоомж зөрчсөн гэм
буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан
дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
1/ус ашиглалтын болон хаягдал усны бүртгэл, мэдээг эрх бүхий
байгууллага, албан тушаалтанд хугацаанд нь гаргаж өгөөгүй иргэнийг 10000-30000
төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох;
2/энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу усыг бохирдохоос хамгаалах
шаардлагыг биелүүлээгүй, эсхүл усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн
бүсийн дэглэмийг зөрчсөн иргэнийг 10000 - 150000 төгрөгөөр, аж ахуйн нэгж,
байгууллагыг 100000- 500000 төгрөгөөр торгох;
3/ус татах болон бохир ус цэвэршүүлэх барилга байгууламжийн хэвийн
ажиллагааг хангах шаардлагыг биелүүлээгүй, тэдгээрт засвар үйлчилгээ хийгээгүй, эсхүл
энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан
шаардлагыг зөрчсөн бол зөрчил гаргасан иргэнийг 10000 - 150000 төгрөгөөр, аж ахуйн
нэгж, байгууллагыг 100000- 500000 төгрөгөөр торгох;
4/энэ хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг зөрчсөний
улмаас усыг ахуйн зориулалтаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус
хангамжийг тасалдуудсан буюу эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй усаар хангасан
иргэнийг 100000 - 200000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 500000 - 1500000
төгрөгөөр торгох;
5/усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр
ашигласан буюу гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол хууль бусаар
олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэнийг 100000-250000 төгрөгөөр, аж ахуйн нэгж
байгууллагыг 500.000-2.000.000 төгрөгөөр торгох;
6/энэ хуулийн 13 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 3 дахь
хэсэг, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хориглосон үйл ажиллагааг явуулсан бол хууль
бусаар олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэнийг 200000 - 350000 төгрөгөөр, аж
ахуйн нэгж, байгууллагыг 1000000 - 2500000 төгрөгөөр торгох.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан захиргааны шийтгэлийг байгаль
хамгаалагч ногдуулж болно.
29 дүгээр зүйл.Хохирлыг нөхөн төлүүлэх
1. Усны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас усны санд учруулсан хохирлыг
12
гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
2. Нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон усны мөнгөн үнэлгээгээр
тогтооно.
30 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
 

Сурталчилгаа

Сурталчилгаа

Видео


Эрэлттэй компани

1. Мегатон...
    www.megaton.mn
    Бүлэг: Геологи, хайгуул
    Үзсэн: 773
Show more...

Шинэ мэдээ

Их уншигдсан

Free counter and web stats